Үндсэн агуулга руу шилжих
Есөн ЗоосЗоосоо хаях

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны аравдугаар сарын 26

Бид юу хадгалдаг вэ

Таны сонгосон сэдэв, бичсэн асуулт, хэлсэн мэдрэмж, гурван төлгийн үр дүн болон бичигдсэн тайлал. Гэр бүлийнхээ төлгийг буулгахдаа бичсэн хүний нэр, Таны хэн болох нь.

Бэлэг илгээхдээ бичсэн нэр, мэндчилгээ.

Төлбөрийн төлөв (төлсөн эсэх, дүн, огноо). Банкны карт, дансны мэдээлэл QPay болон банк дээр үлдэх бөгөөд бидэнд ирдэггүй.

Төлбөрийн хуудсанд Та хүсвэл оруулсан утасны дугаар.

Нэр нь үл мэдэгдэх хөтчийн таних күүки, хуудас үзсэн үйлдэл, сурталчилгааны эх сурвалж (utm, fbclid).

Юунд ашигладаг вэ

Тайллыг бичиж, Танд харуулах, төлбөрийг баталгаажуулахад.

Утасны дугаарыг төлбөр 5 минутад дуусаагүй үед тухайн төлбөрийн холбоосыг нэг удаа SMS-ээр илгээхэд ашиглана. Та зөвшөөрсөн бол сар бүрийн төлөг нээгдэхэд сард нэг удаа SMS илгээнэ; 9zoos.com/sms хуудсанд хүссэн үедээ татгалзана. SMS-ийг sendsms.mn үйлчилгээгээр илгээнэ.

Таны асуулт, мэдрэмж, төлгийн үр дүнг тайлал бичүүлэхээр Google компанийн Gemini хиймэл оюун ухааны үйлчилгээ рүү илгээнэ.

Meta Pixel болон Conversions API ашиглан Facebook, Instagram сурталчилгааны үр дүнг хэмжинэ. Төлбөр хийх үед хөтчийн мэдээлэл, IP хаягийг Meta руу илгээж болно.

Хадгалах хугацаа

Тайлал болон захиалгын мэдээллийг Та дахин нээх боломжтой байхаар хадгална. Устгуулахыг хүсвэл доорх «Мэдээллээ устгуулах» хуудсыг үзнэ үү.