Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны аравдугаар сарын 26
Үйлчилгээ
Энэ сайт уламжлалт есөн зоосны мэргийн тайллыг зугаа цэнгэл, өөрийгөө эргэцүүлэх зорилгоор хүргэнэ. Тайлал нь ирээдүйг баталгаатай таамагладаггүй.
Тайллыг хиймэл оюун ухаан бичдэг. Эрүүл мэнд, хууль, санхүүгийн шийдвэрийг зөвхөн тайлалд үндэслэн бүү гаргаарай.
Үйлчилгээ зөвхөн 18 нас хүрсэн хүнд зориулагдсан.
Төлбөр ба буцаалт
Бүтэн тайлал, дэлгэрэнгүй тайлал, багц, нэмэлт асуултын үнэ сайт дээр бичигдсэн байна. Төлбөрийг QPay-ээр нэг удаа төлнө, сар бүр мөнгө татахгүй.
Жилийн төлөг, Гурван сарын төлөг: сар бүрийн төлгийг тухайн сардаа хаяна. Хаялгүй өнгөрсөн сар дараагийн сард шилжихгүй.
Бэлгийн холбоос нэг удаа ашиглагдана. Холбоосыг хүлээн авагчдаа өөрөө илгээнэ.
Төлбөрийн холбоосыг өөр хүнд илгээж төлүүлж болно. Төлсөн хүнд тайлал харагдахгүй, зөвхөн Танд нээгдэнэ.
Төлбөр орсон ч тайлал 24 цагийн дотор нээгдээгүй бол бидэнд мэдэгдээрэй. Шалгаад тайллыг нээх эсвэл төлбөрийг бүтнээр буцаана.